2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Энэ сард үзэхгүй өнгөрч болохгүй шинэ жилийн тухай 17 уран сайхны болон анимешн кино

Сэтгэл догдлуулам шинэ жилийн баяр айсуй. Энэ баяраар ногоон гацуураа чимж, баярын ширээгээ засаад гэр бүлээрээ тойрч суун халуун дулаан, хөгжил хөөртэй яриа өрнүүлэх сайхан. Шинэ жилийн баярын уур амьсгалыг  мэдрүүлдэг өөр нэг сайхан зүйл бол кино урлаг.

Хүмүүс цэнхэр дэлгэцээр гарах нэвтрүүлэг, тэр дундаа шинэ жилийн баярын тухай киног гэр бүлээрээ, дотно найз нөхөдтэйгөө шимтэн үзэх дуртай байдаг.  Харин сонгож үзье гэвэл олон кино бий. Тэгвэл энэ сард үзэхгүй өнгөрч болохгүй шинэ жилийн тухай шилмэл гэсэн 17 уран сайны болон анимешн киног танд зориулж хүргэе.

“12 Dates of Christmas”

Баярын уур амьсгал, ид шид, хайр дурлал. Энэ бүхэн үнэхээр хөгжилтэй байх болно.

“The Legend of Frosty the Snowman”

2005 онд дэлгэцнээ гарсан Америк, Канадын хамтарч хийсэн хүүхэлдэйн кино.

 “Mickey’s Once Upon a Christmas”

Хүүхдүүдийн үзээд уйддаггүй хүүхэлдэйн кино. Томчуудад ч бас таалагдах нь дамжиггүй.

“Bad Santa”

2003 онд дэлгэцнээ гарсан инээдмийн бүтээл.

“A Christmas Horror Story”

Шинэ жилийн баяртай холбоотой аймшгийн кино үзэж яагаад болохгүй гэж.

“Dear Santa”

Баярын уур амьсгал өгөх романтик бүтээл.

“Dr. Seuss’ How the Grinch Stole Christmas”

Шинэ жилээр “Гринч Зул Сарыг хулгайлсан нь” бүтээлийг үзэхгүй өнгөрвөл шинэ жилийг үнэхээр мэдэрсэн болохгүй л болов уу.

“The Radio City Christmas Spectacular”

1933 оноос хойш жил бүр хийж ирсэн мюзикл шоу.

“The Ref”

1994 онд дэлгэцнээ гарсан инээдмийн бүтээл.

“Mickey’s Twice Upon a Christmas”

2004 онд дэлгэцнээ гарсан хүүхэлдэйн кино.

“Santa’s Apprentice”

2010 онд дэлгэцээр гарсан Францын хүүхэлдэй.

“A Very Murray Christmas”

2015 онд дэлгэцнээ гарсан инээдмийн мюзикл кино.

“Get Santa”

2014 онд дэлгэцнээ гарсан Английн кино.

“Gremlins”

1980-аад онд дэлгэцнээ гарсан уг кино үзэгчдэд их таалагдсан байдаг.

“A Holiday Engagement”

Нэгэн залууг өөрийнхөө найз залуу болж жүжиглэхийг хүсдэг эмэгтэйн түүх.

“Holidays”

Шинэ жилийн баяртай өөр нэгэн аймшгийн кино.

“White Christmas”

1954 онд дэлгэцнээ гарсан шинэ жилийн тухай классик кино.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.