2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
ЦУСАН ДАХЬ САХАР ӨНДӨР БАЙГААГ ИЛТГЭХ 14 ШИНЖ ТЭМДЭГ

Та үргэлж өлсөж байдаг уу? Хэчнээн илчлэгээ багасгасан ч жин нэмээд байна уу? Эсвэл байнга л ходоод гэдэс тань хямарч явдаг уу? Хэрвээ та эдгээр асуултын аль нэгэнд “тийм” гэж хариулж байвал цусан дахь сахар тань нэмэгдсэн байж болзошгүй байна.

Зөвхөн чихрийн шижинтэй хүмүүс л цусан дахь сахартаа санаа зовдог гэж өөрийгөө бүү хуур. Хамгийн үнэн зүйл гэвэл тодорхой бүтээгдэхүүний хэрэглэсний дараа ямар ч хүний сахарын түвшин нэмэгдэж болно. Энэ нь зөвхөн чихэр, бялуу, хийжүүлсэн ундаа биш юм.

Харин цусан дахь сахарын түвшин удаан хугацааны турш өндөр байх нь үнэхээр аюултай. Үүний улмаас чихрийн шижин тусах буюу эрүүл мэндэд ноцтой өөр асуудлууд үүсч болно.

Цусан дахь сахар өндөр болох шалтгаанууд:

-Муу хооллолт

-Тогтмол биеийн тамирын дасгал хийхгүй байх

-Стресс

-Эрүүл мэндийн тодорхой байдал

-Зарим төрлийн эм, бэлдмэлийн хэрэглээ

Цусан дахь сахар өндөр байх үед илрэх шинж тэмдгүүд:

Цусан дахь сахарын түвшин өндөр байна гэдэг нь та шууд л чихрийн шижинтэй байна гэсэн үг биш. Энэ бол чихрийн шижний зөвхөн нэг шинж тэмдэг юм. Үнэн хэрэгтээ цусан дахь сахар нь өндөр байхад ямар нэгэн шинж илрэхгүй байх нь бий. Гэхдээ эдгээр шинжүүд ихэвчлэн илэрдэг.

  1. Ам цангах нь нэмэгдэх
  2. Байнга өлсөх
  3. Ойр ойрхон шээх, эсвэл шөнийн цагаар шээх
  4. Арьс хуурайшиж, загатнах
  5. Байнга ядарч, ядаргаа нэмэгдэх
  6. Анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд болох
  7. Гэдэс хавиар өөхлөлт нэмэгдэх, жин нэмэгдэх
  8. Халдварт өвчин байнга хүрэх
  9. Нүд булингартаж харах
  10. Бэлгийн чадавхи буурах
  11. Шарх, шалбархай удаан эдгэх
  12. Мэдрэлийн системийн асуудал
  13. Ходоод гэдэсний асуудал

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.