2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
ӨӨРИЙГӨӨ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЖ, НҮҮДЭГ “АМЬД” ХАД

Бороо ороход хэний ч оролцоогүйгээр өөр газарт шилжин нүүдэг гайхамшигтай хад Румын үндэстний Костести тосгонд бий. Түүгээр ч барахгүй, хүчтэй бороо орсны дараа жижиг хаднууд нь томордог байна. Геологийн энэхүү гайхамшигт үзэгдэл нь чулуунуудыг "амьд" гэсэн таамаглалыг судлаачдад төрүүлдэг ажээ. Эдгээр чулуунууд нь 6 сая жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтөөс үлдсэн гэж эрдэмтэд дүгнэжээ. Чухам яагаад ингэж өөрчлөгддөг талаар янз бүрээр тайлбарладаг байна. Тухайлбал, чулуун доторх эрдэст бодисын хэмжээ өндөр учраас бороонд нормогц тэдгээр нь тархаж, элсэнд даралт өгч тэлдэг. Ингэснээр чулуу томордог гэсэн таамаглал бий.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.