2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Өглөө бүр нимбэгтэй ус уухын ач тус

Хүн бүр л эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг шүү дээ. Тэгвэл танд маш энгийн аргаар хэрхэн олон талаас эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах аргыг хүргэе. Нимбэг нь таны бодож байгаагаас ч илүү хүний биед олон талын ач тустай гэдгийг та мэдэх үү? Энэхүү жимс нь хүчиллэг бүтэцтэй исгэлэн бөгөөд энэхүү бүтэц нь хүний биед шаардлагатай маш олон төрлийн эрдэс бодис агуулдгаараа бусад жимснээс илүү их ач тустай юм. Ингээд нимбэгтэй ус уухын ач тусыг сонирхоорой.

1. Ходоодыг тэтгэнэ - Өглөө босонгуутаа амаа ч угаалгүй өлөн ходоодон дээрээ 1 аяга нимбэгтэй ус уух хэрэгтэй. Ингэхдээ нэг аяга цэвэршүүлсэн усанд 2-4 хэрчим нимбэгийг хийж сайтар хутгаж хольсны дараа яаралгүй бага багаар уугаарай. Энэ нь таны идсэн хоолыг шингээх гэж шөнөжин ажилласан ходоодны шүлтийг тэнцвэржүүлэн тэтгэдгээс гадна гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, боловсорч гүйцсэн хоол тэжээлний үлдэгдлийг амархан гадагшлуулахад туслана. Мөн өглөө сэрэхэд таны хоол шингээгүй байх, дотор муухайрч огиулах, цээж ходоод хорсох шинж тэмдгийг хялбархан дардаг. Ингэснээр таны бие мах бод хөнгөрч цэвэршихээс гадна ходоодны үйл ажиллагааг дэмжиж байдаг. Энэ нь улмаар урт хугацаанд залуу, толигор арьстай байхын үндэс билээ.

2. Шингэн тэнцвэржинэ -  Бид өдөр бүр хангалттай хэмжээний шингэн уудаггүйгээс болж шингэний дутагдалд өөрсдөө ч мэдэхгүй ордог байна. Өдөр бүр нимбэгтэй ус ууснаар таны бие дэх шингэний хэмжээ тэнцвэрждэг. Тэр тусмаа нимбэгтэй ус нь шээсний сүвийг цэвэрлэж өгдөг ач тустай аж.

3. Жин хасах, таргалалтаас сэргийлэх - Байнга нимбэгтэй ус ууж заншсанаар та таргалахаас бүрэн сэргийлэх ба 10-20 жилийн дараа ч нарийхан сайхан бэлхүүстэй байх боломжыг өгдөг. Хэрвээ та жингээ хасч турахыг хүсч байвал өдөрт уух хэмжээгээ нэмэхэд л хангалттай.

4. Дархлаа сайжруулж, өвчлөлтөөс сэргийлэх - Нимбэг нь өөртөө phytonutrien агуулах бөгөөд энэ нь хүний биеийн дархлааг сэргээж, өдөөж байдаг ба та энгийн ханиад томуу хийгээд цаашлаад хавдар дусахаад урьдчилан сэргийлж байдаг.

5. С амин дэмийн дутагдлыг нөхнө, арьс цайруулна - Хүн бүрийн өдөр тутамд зайлшгүй авах ёстой С амин дэмийн дутагдлыг нөхдөг. Мөн арисыг гэрэлтүүлж, тунгалаг цайвар болгоно.

6. Мэдрэл - Нимбэгтэй ус нь хүний мэдрэлийн булчингуудын холбоосыг тэтгэж шим тэжээл болон хэрэггүй хаягдлыг ялган салгаж булчинг идэвхжүүлдэг байна. Мөн цусан дахь давсны хэмжээг тогтворжуулдаг.

7. Бөөр - Мөн бөөрний чулуужилт, бөөрний дутагдалд орохоос сэргийлнэ.

Нимбэгтэй ус уухын ач тусыг та мэдэж авлаа. Харин зөв уухын тулд 14 хоногийн турш өглөө бүр тасралтгүй уух ба хүсвэл өдөр, орой ч ууж болно. 14 хоног уусны дараа 7-14 хоног завсарлаад дахин уугаарай. Зарим хүмүүс нимбэгтэй усыг байнга уувал эрүүл мэндэд муу, ходоод өвтгөдөг гэсэн ойлголттой байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд та нимбэгтэй усыг зайтайгаар уух хэрэгтэй. Ингэснээр таны бие дэх хүчлийн хэмжээ ихэдхээс сэргийлэх ба бие мах бод өөрөө хүчлийн хэмжээг тогтворжуулан удирддаг.

 

Цэвэршүүлсэн хүйтэн ус, бүлээн ус, буцалсан халуун усанд ч нимбэгийг хийж ууж болно. Харин органик сайн чанарын нимбэг хэрэглэхийг зөвлөж байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.