2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Кейти Перри: Гоо сайхны хагалгаа хийлгэсэндээ хэзээ ч ичихгүй

-Амжилт, мөнгө, нэр хүндийн аль чамд чухал вэ?

-Бүгд. Би бүгдийг нь авахын тулд хөдөлмөрлөсөн. Мөнгөтэй, алдар нэртэй болохыг бүгд л хүсдэг. Би ч гэсэн алдартай болохоосоо илүү мөнгөтэй болохыг их хүсдэг байсан. Өөрийн гэсэн байшин, машин гээд л. Мөн олон алмааз. Эмэгтэй хүнд шунал байх ёстой.

-Та өнгөрөгсөн онд хамгийн ашиг олсон уран бүтээлчээр тодорлоо. Ер нь таны олсон мөнгөний хэмжээг хэвлэлээр иймэрхүү байдлаар цацахад ямар байдаг вэ?

-Онцгүй. Өнгөрсөн онын би аялан тоглолтын жил болгосон. Олон мянган фэнүүд минь миний тоглолтын хүсэн хүлээж байсан. Үнэхээр сайхан. Тоглолт бүр цэнгэлдэх дүүрэн хүн. Би тэдэнд таалагдахын тулд эртнээс хөдөлмөрлөсөн.

-Хүмүүс уран бүтээлчдийг их баян гэж боддог. Та баян уу?

-Мэдэхгүй юм даа. Гэхдээ сэтгэл хангалуун байна. 10 жилийн өмнө хүсч байсан өндөрлөгтөө хүрсэн гэж бодож байна. Одоо амжилтаа ахиулах зорилготой байна. Би урлагийн ачаар баяжсан. Миний сэтгэл ч баяжсан.

-Та тоглолт болон ямар шоу, цэнгээнд оролцохдоо ихэвчлэн тод, хурц өнгийн хувцас өмсдөг?

-Илүү тод гэрэлтэхийг хүсдэг. Би их сэтгэл өндөртэй хүн. Сэтгэл хөдлөлөө хувцсаараа тодрон харуулахыг хүсдэг.

-Та сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлөө зохион бүтээгчдээ хэлж, тэд таны сэтгэл хөдлөлөөр хувцсаа урладаг гэсэн үг үү?

-Гэхдээ эдгээр хувцаснууд миний санаа бол биш. Тэд дуундаа зориулж бүтээдэг. Би эдгээр дууг өөрөө зохиодог учир хувцасны загвар болон сэтгэл хөдлөл ерөнхийдөө нэг байдаг юм.

-Хангалттай алдартай боллоо. Хангалттай эрх мэдэлтэй боллоо. Хангалттай хөрөнгө цуглуулсан гэж бодож байна. Та урлагийн салбарт хэдийнэ амжилт олсон мөртлөө яагаад хайрын салбарт амжилт олж чаддаггүй юм бэ?

-Би энэ асуултыг дандаа өөрөөсөө асуудаг. 24 настайдаа би анхны уран бүтээлээ гаргаж байлаа. Хоёр жилийн дараа хуримаа хийсэн боловч нэг жил ч болоогүй. Их шаналсан. Хагацлын дараа хэд хэдэн удаа удаа дурласан ч мөн бүтэлгүйтсэн. Одоо хүртэл ганцаараа байгаа шалтгаан бол айдас. Би дурлахаас айдаг болсон. Дахин шархлахыг хүсэхгүй байна.

-Энэ бол хэр удаан үргэлжлэх бол?

-Мэдэхгүй юм даа. Насан туршид минь хүртэл үргэлжлэх вий дээ хэмээн эмээх юм. Гэхдээ би өөрийгөө эмчлэх болно.

-Их дасгал хийхээр бие тамирддаг. Харин та өдөр бүр дуулж байна. Таны дуу хоолой тамирдахгүй байна гэж үү?

-Дуу хоолой минь үгүй бол би хэн ч биш. Би дуу хоолойгүй бол хөөрхөн царай, сайхан биеэр яах юм бэ. Би хоолойгоо их гамнадаг. Миний хувьд дуу хоолой минь зүрхнээс чухал үүрэгтэй.

-Та надад төсөөллийн ханхүүгээ дүрсэлж өгөөч?

-Би өндөр залууст дуртай. Үсний засалт нь 1970-аад оных. Арьсны өнгө нь яг л элс шиг. Ерөнхийдөө эрэгтэйлэг америк эр.

-Би тэр үед таниас хүүхэдтэй болохыг хүсч байна уу хэмээн асууж байсан. Тэгэхэд та “үгүй” хэмээн хариулж байсан. Одоо энэ асуултаа тавьбал. Хариулт тань өөрчлөгдөх болов уу эсвэл хэвээрээ байх болов уу?

 -Би одоо 33 настай. Ээж болоход миний нас хангалттай байх. Гэхдээ энэ асуултад дахиад л үгүй гэж хариулмаар байна. Дараа жил хоёулаа уулзвал хариултаа өөрчлөх болно. Би бодох хэрэгтэй байна.

-Яагаад хүүхэдтэй болохоос эмээгээд байгаа юм бэ?

-Айсан зүйл байхгүй. Би ганц бие. Тиймээс яаж хүүхэдтэй болох юм. /инээв/

-Таны гоо сайхны хагалгаа хийлгэж байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Гэхдээ би бусад эрүүгээ засуулж, давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөгүй. Зүгээр л намайг байнга сэтгэлээр унагаадаг үрчлээ болон нүднийхээ доод хэсгийн уутанцарыг арилгуулсан. Хэрвээ чамд биеийн чинь нэг хэсэг таалагдахгүй бол засуулж болно. Гоо үзэсгэлэнг золиосгүйгээр бий болгодоггүй юм. Тиймээс санаа зовох хэрэггүй. Гоо сайхны хагалгаа хийлгүүлсэн гэдгээсээ хэзээ ч ичихгүй. Учир нь би илүү үзэсгэлэнтэйгээр тайзан дээр гарахыг хүссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.