2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Леброн Жэймс, Стефен Карри нар Бүх оддын тоглолтын ахлагчид
Удахгүй болох Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод оролцох Зүүн болон Баруун бүсийн шигшээ багуудын гарааны таван тоглогчийн нэрс тодорсон байна. 
Зүүн бүсийн бүрэлдэхүүнд Леброн Жэймс ("Кливлэнд"), Яннис Адетокунбо ("Милуоки"), Жоэл Эмбиид ("Филадэльфи"), Кайри Ирвинг ("Бостон"), Дэмар Дэрозан ("Торонто"), харин Баруун бүсийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд Стефен Карри ("Голдэн Стэйт"), Жэймс Харден ("Хьюстон"), Кэвин Дюрант ("Голдэн Стэйт"), Энтони Дэвис ("Нью-Орлеан"), Демаркус Казинс ("Нью-Орлеан") нар гарахаар болжээ. 
Жэймс болон Карри нар багуудын ахлагчийг хийнэ. “Кливлэнд Кавальерс” багийн довтлогчийн хувьд энэ удаагийн Бүх оддын тоглолт 14 дэх нь болох юм. 67 дахь удаагийн Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 18-ны өдөр Лос-Анжелес хотноо болно. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.