2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
Жирэмсэн эмэгтэйчүүд массаж хийлгэхдээ анхаарах зүйлс

Жирэмсэн эмэгтэйчүүд массаж хийлгэхдээ анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

 

Та жирэмсэн үедээ хажуу тийшээгээ харж унтах хэрэгтэй. Хоёр хөлнийхөө завсар дэр хийгээд унтвал өглөө таны бие хөшиж, өвдөхгүй.

Алхам №2

Нуруу өвдсөн үедээ орныхоо өмнө өвдөглөж суу. Дараа нь нуруугаа хотойлгох хэрэгтэй. Та хүссэн хугацаагаараа хийж болно.

Алхам №3

Нуруу өвдсөн үедээ нурууныхаа ард зөөлхөн даруулж болно.

Алхам №4

Мөн хөл өвдсөн үедээ та зураг дээр гарч буй цэг дээр дарж, хөлөө амрааж болно.

Алхам №5

Та массаж хийлгэхдээ гэдсээ сайтар анхаарах хэрэгтэй. Учир нь урагт сөрөг нөлөөтэй.

Алхам №6

Цэгэн массаж хийлгэх хориотой.

Алхам №7

Гэдсийг хүчтэй базах аюултай.

Алхам №8

Хүчтэй дарах хориотой.

Алхам №9

Хамгийн аюулгүй арга бол та хайртай нөхөр эсвэл найз залуугаараа массаж хийлгүүлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.