2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
2017 онд аялал жуулчлалаас 400 сая ам.долларын ашиг олжээ

2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад нийт зорчигчдын тоо 71750-оор буюу 13.21 хувиар, жуулчдын тоо 66938-аар буюу 14.21 хувиар өссөн байна.

Мөн голлох зах зээлийн 15 орны жуулчдын тоо 4.9-23.2 хувийн өсөлттэй байгаа бол Их Британи, Турк, Украинаас ирж буй жуулчдын тоо буурсан дүн гарчээ.

Дээрх хугацаанд аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 400 сая ам.долларын орлогыг оруулсан байна

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.