2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Spice Girls хамтлаг ирээдүйн оддын эрэлд гарлаа

2000 онд тарж, 2007 онд эргэн нийлсэн Спайс гёрлс хамтлаг 2012 оноос хойш уран бүтээл гаргаагүй билээ. Харин тэд энэ удаа шинэ боломжуудыг эрэлхийлэхээр цугласан хэмээн өөрсдийн инстаграм хуудсандаа бичжээ. 

The Sun агентлагийн мэдээлж буйгаар Спайс гёрлс хамтлагийнхан Хятадад телевизийн нэвтрүүлэг бэлтгэн гаргахаар төлөвлөж буйгаас гадна шинэ охидын хамтлаг гаргах зорилгоор телевизийн уралдаан зохиох гэнэ. Мөн тэд өөрсдийн хамгийн алдартай хит болсон дуунуудыг багтаасан цомог гаргах ажилдаа оржээ. 
 

С.Тэргэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.