2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Үнэртэй усыг хаана түрхвэл, үнэр нь илүү удаан тогтдог вэ?

Үнэтэй сүрчиг нь хүний биед удаан тогтоно гэсэн баталгааг олгодоггүй. Та зөв аргыг хэрэглэж байж, багагүй мөнгө зарж авсан сүрчгээ биедээ удаан тогтоон, хадгалж чадна. Харин та тэрхүү аргыг мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ сүрчигний үнэрийг удаан хадгалах аргуудыг танилцуулах гэж байна. 

Чихний араар болон хүзүү хэсэг 

Энэхүү хэсэгт цусны эргэлт эрчимтэй явагддаг учир үнэртэй ус тухайн биеийн дулаантай төгс зохицож улмаар тааламжтай үнэрийг гаргахад тусалдаг байна.  

Үс 

Үсний бүтцээс хамаараад үнэртэн илүү сайн шингэж өгдөг.

Хүзүүний ар хэсэг

Энэхүү газарт сүрчиг маш сайн үнэрээ хадгалж чаддаг боловч, өвлийн цагаар түрхэхэд тохиромжгүй юм. Учир нь гадуур хувцаснаас болж хүзүү хэсгээрээ хүн илүү их хөлрөх хандлагатай байдаг учир энэ нь үнэртэй усны тогтоцыг үгүй хийдэг байна.

Тохой хэсэг

Хүнтэй яаралтай уулзах хэрэг гарвал тохойн хэсэгт сүрчиг цацаарай. Учир нь сүрчигний үнэр тухайн хэсэгт хамгийн удаан тогтдог бөгөөд үнэр нь таниас бүтэн долоо хоног ч арилахгүй байж ч мэднэ.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.