2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Амжилт олохын тулд ухаан, авьяас хангалтгүй
Италийн Катанийн их сургуулийн судлаачид амжилт олсон хүмүүсийн гол нууц нь аз завшаанд оршиж байдаг гэдгийг олж мэджээ. Тэдний явуулсан судалгаа дэлхийд хамгийн их амжилт олсон хүмүүст зүгээр л нэг бус удаа аз дайрсан гэдгийг харуулав. Эрдэмтэд компьютер загварчлалыг бүтээжээ. Тэдний загварчлалд багтсан олон мянган хийсвэр хүмүүсийн зарим нь их мөнгөтэй, ухаантай, авьяаслаг байсан бол зарим нь эсрэгээрээ байжээ. 
40 жил ажиллаж, амьдрах хугацаанд нь зарим нэг хүмүүст аз дайрсан гэнэ. Албан тушаалын шат ахих, авьяас чадвараа харуулах боломж олджээ. Бусад хүмүүст аз дайрсангүй. Тиймээс тэдний эд баялаг буурч байсан аж. Амжилт олсон хүмүүс анхнаасаа л тодорхой хэмжээний авьяас, оюун ухаан, эд хөрөнгөтэй байсан гэдгийг судлаачид олж мэдэв. Харин хамгийн их амжилт олсон хүмүүс бол ерөөсөө л байнга аз дайрч байсан хүмүүс тогтоогджээ. Авьяас чадвар ихтэй хүмүүс ч амжилтын оргилд хүрч байсангүй. Гол нууц нь азанд оршиж байсан гэнэ. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.