2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 9

Барби хүүхэлдэй бүтээгджээ

1959 - АНУ-ын Нью-Йорк хотод болсон Олон улсын тоглоомны үзэсгэлэн яармагын үеэр "Барби" хүүхэлдэйг олон нийтэд танилцуулжээ. Өнөөгөөс 59 жилийн өмнө 1959 анхны Барби хүүхэлдэй худалдаанд гарчээ. Өнөөдөр энэ тоглоом дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй бөгөөд долоо хоногт дэлхий даяар нэг сая, секунд бүрт хоёр Барби зарагддаг. Америкийн 3-10 насны охдод найман Барби бий. Итали охидод долоо, франц, герман, итали охидод тус бүр таван хүүхэлдэй байдаг. Хагас зууны дотор Mattel компани тэрбум гаруй хүүхэлдэйг худалджээ.Тавиад оны үед Германд насанд хүрэгчдийн комиксийн сэдвээр Лили нэртэй хүүхэлдэйг бүтээсэн байсантай Рут Хандлер гэдэг америк эмэгтэй тааралдан гурван ширхэгийг худалдан авсан байв.

АНУ-д  Рут эргэн ирээд дизайнер Жек Райанд тэр куклыг хүүхдэд зориулан бага зэрэг өөрчлөөд бүтээх даалгавар өгснөөр Барбийн зам эхэлжээ. Уг тоглоомд 1958 онд патент авсан байв. 1959 оны энэ өдөр анхны хүүхэлдэйнүүдийг Нью-Йоркийн тоглоомын яармаг дээр хар цагаан усны хувцастай, нарны шилтэй, өндөр өсгийтэй шаахайтайгаар гарган худалдсан байлаа. Эхлээд түүнийг болгоомжтойгоор хүлээн авч байсан бол харин ухаалаг реклам тоглоомыг алдаршуулсан байна. 

1276 - Германы Аугсбург хот өөрийгөө хаант хот улс хэмээн зарлажээ.

1796 - Францын хаан Наполеон Бонапарт анхны эхнэр болох Жозефин де Бүхернетэй гэрлэжээ.
1831 - Фрацнын хаан Луи Филипп Францын гадаадын легионуудын ангийг байгуулж, Алжирын дайнд оролцуулав.
1842 - Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн гуравдугаар дуурь болох "Набүкко" Милан хотноо анх удаа тайзнаа тавигджээ. Үүнээс хойш түүнийг оршин буй цагийнхаа Италийн хамгийн хүндтэй хөгжмийн зохиолч гэх болсон юм.
1896 - Адвагын тулаанд ялагдал хүлээсний дараа Италийн ерөнхий сайд Франческо Криспи өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгчээ.
1908 - Италийн алдарт дөрвөн хөлбөмбөгийн клубын нэг Интер Милан клуб байгуулагдав.
1916 - Мексикийн хувьсгал: Шинэ Мексик мужийн Колумбус хоттой хиллэх тосгонд Панчо Вилла тэргүүтэй босогчид цэргийн ажиллагаа явуулжээ.
1933 - Их хямрал: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт "Банкны онцгой байдлын тухай хууль" боловсруулав. Ингэснээр америкийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай шинэ гэрээ байгуулах болсон юм.
1945 - Дэлхийн II дайн: Америкийн нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгджээ.
1956 - Зөвлөлт Гүржид болсон Никита Хрушевийг эсэргүүцсэн бослогыг хүч хэрэглэн дарах зорилгоор Зөвлөлтийн улаан арми Гүржийн нутагт цэргээ оруулав.

1960 - Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний дутагдалд орсон өвчтөнг сэргээх зорилготой гемодиализийн аппаратыг зохион бүтээв.

1961 - Зөвлөлтийн сансар судлалын төв "Спутник 9" сансрын хөлөгт  Иван Иванович гэж нэрлэсэн хүүхэлдэйг суулган сансарт хөөргөжээ.
1977 - Ханафи бүлэглэлийн зэвсэглэсэн этгээдүүд 39 цагийн туршид Вашингтон хотын гурван барилгыг бүслэв. Бүслэлтийн уршгаар хоёр хүн амиа алджээ.
1978 - Индонезийн Жакарта хотыг, Баруун Ява аралтай холбосон "Жагоравигийн хурдны зам"-ыг нээв. Нээлтийн ёслолд ерөнхийлөгч Сухарто оролцжээ.
1997 - Хейл-Боппын солир: Хятад, Монгол, Сибирийн зүүн хэсэгт Хейл-Боппын солир үзэгдэж, нарыг хэсэг хугацаанд халхлав.
2011 - Америкийн сансрын Шаттл хөтөлбөрийн "Дисковери" сансрын хөлөг 39 нислэг үйлдсэний дараа аүиглалтаас гарлаа.
2012 - Газын зурваст Израилийн тал 130 удаа пуужин харвав. Үүний улмаас Палестины 12 цэрэг амиа алджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.