2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Конор МакГрэгор халдлага үйлджээ (видео)
UFC-гийн хөнгөн жингийн аварга Конор МакГрэгор найз бөгөөд бэлтгэлийг нь хангагч Артём Лобовыг тулаанч Хабиб Нурмагомедовт дээрэлхүүлэхэд өмөөрөөгүй хэмээн өчигдөрхөн л ярьцгааж байсан. Тэгвэл үүнд дургүйцсэн Конор Нью-Йоркт нисэж ирээд тэнд жинхэнэ там гэгчийг бий болгожээ. 
Конор Хабибын сууж явсан автобус руу халдаж, сандал, унадаг дугуйн зогсоолыг шидэлж, шилийг нь хагалжээ. Дотор нь сууж явсан хоёр тулаанч шархадсан байна. Азаар Хабиб Нурмагомедов өөрийн баггүй явж байсан гэнэ. Тэгээгүй бол бүх зүйл олныг хамарсан зодооноор өндөрлөх байжээ. 
Нью-Йорк хотын цагдаа нар Кoнорыг баривчлах эрх авсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. МакГрэгор шүүхээр орох бололтой. Ирланд тулаанчийн хувийн онгоцыг Брүклинээс нисгэхгүй гэнэ шүү. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.