2024 оны 04 сарын 16
Зөвлөгөө
Булчингын чангарал

Тархины гол тэжээлт элемент болох хүчилтөрөгч дутагдсанаар тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илэрдэг. Энэ байдал нь тархины цусан хангамжийн дутагдалын гол шинж болдог. 

Ийм тохиолдолд цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орсноор тодорхой эд эрхтэний тэжээллэг байдал алдагдаж, тэдгээрийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийн сувгууд чангарч булчин чангарах байдалд оруулдаг.

Шалтгаан:
- Хүүхдэд агаар болон хүчилтөрөгчийн дутагдал

Шинж тэмдэг:
1. Хүүхдийн шилэн хүзүү хатуу байдалтай
2. Нярай бол гар байнга чанга атгаастай
3. Хойшоо гэдийж нумрах
4. Нумрахдаа гэдийж уурлах, хөхөө хөхөхгүй байх. 
5. Нойронд муу
6. Гар, хөл, нурууны булчингууд мэдэгдэм чангаралтын шинжтэй. 
7. Цочиж сэрэх
8. Ууртай болон уйламхай болох.
9. Толгой халах. 
10. Хүүхэд аль нэг талдаа гэлжийх. 
11. Хэвийн бус зогсолт хийх. ( Өлмий дээр зогсох)

- Таны хүүхэд ийм шинж илэрч байвал яаралтай тайвшруулах массажинд хамрагдах шаардлагатай. 
- Ийм тохиолдлыг эмч нар таталтын урьтал үе гэж тооцдог бөгөөд ялангуяа вакцинд хамрагдахаас өмнө заавал тайвшруулан иллэг хийж байх хэрэгтэй. 
- Мөн хүүхдийг тогтсон усанд оруулах нь хүүхдийн булчинг суллаж тайвшруулах талтай байдаг.

Иллэг хийлгэснээр хүүхэд:

1. Биеийн бичил цусны эргэлтийг идэвхжүүлж, тамир тэнхээ сэргээнэ. 
2. Булчингийн чангарлыг суллан тайвшруулж, биеийн хөшилт ядаргааг тайлна. 
3. Хүний бие махбодийн биологийн идэвхт цэгүүдийг цочроон, бие махбодийн тэнцвэрт байдлыг хадгална. 
Танай хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа бол Оливка төвд хандаарай.

Таны хүүхэд Оливка төвийн үйлчилгээнд хамрагдсанаар ээж, аав, эмээ, өвөө болон ах эгч нартаа бүтэн биеийн бариаг ердөө 18.000 төгрөгөөр бариулах бэлэг бэлэглэж байдаг юм шүү.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.