2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Монгол охид NBA-гийн талбайд уран нугаралт үзүүлжээ

Монголын уран нугараач охид NBA-гийн талбайд шоу тоглолтоо үзүүлж олныг гайхшируулжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 08-ны өдөр NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны цуврал тэмцээний үеэр, “Голден стэйт Уарриос” болон “Нью Орлеанс Пеликанс” багуудын тоглолтын завсарлагаанаар уран нугараач охид үзүүлбэрээ толилуулсан байна.

Тэд NBA-гийн талбайд уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн Монголын анхны уран бүтээлчид болсон ажээ. Энэхүү үзүүлбэр нь олон хүний анхаарлыг татсан байна.

Өнгөрөгч онд Энэтхэг Америк үндэстнээс бүрдсэн “Бхангра хаант улс” хамтлаг NBA-ийн “Golden State Warriors” болон “Memphis Grizzlies” багуудын тоглолтын завсарлагааны үеэр Бхангра бүжгийг орчин үеийн хип хоп урсгалтай хослуулсан бүжиглэснээр тун өвөрмөц үзүүлбэр болж байжээ.

П.УРНАА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.