2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Шүдээ цайруулах шалгарсан 7 арга

Хүн бүр л хөгшин, залуугаас үл хамааран эрүүл, цагаан шүдтэй байхыг хүсдэг. Яагаад гэвэл гялалзсан цагаан шүд хүн бүрийн хүсдэг зүйл.

Ингээд танд инээмсэглэл өгч чадах дараах 7 байгалийн ашигтай аргыг танилцуулж байна.

1.Алимны цуу

Сардаа хэд хэдэн удаа шүдний сойзныхоо үсэн дээр цөөн дусал алимны цуу дусаан сойзныхоо бактерийг цэвэрлэж байгаарай. Усаар зайлж цэвэрлэтлээ болгоомжтой хандах хэрэгтэй. Цуу исгэлэн, хүчтэй бөгөөд түлэх аюултай. Энэ чанар нь бас шүдний тобыг арилгаж, бактерийг устгадаг гайхалтай давуу тал болдог. Гэхдээ хэтэрхий удаан шүдээ үрэх хэрэггүй. Учир нь таны шүдийг гэмтээж мэднэ.

2.Шүд цэвэрлэх утас

Шүдний утас буйлны эрүүл мэндийг хамгаалдгийг бид бүхэн мэднэ. Үүнээс гадна шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, гялалзахад тусалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Яагаад гэвэл шүдний утас хоолны үлдэгдлийг зайлуулж бактераас сэргийлдэг. Бактер нь шүдний өнгөрт нэвтэрч орон шүдийг бохирдуулан улмаар харлуулдаг. Тиймээс шүдний утас нь шүдийг хоолны үлдэгдлээс хамгаалагч юм.

3.Хүнсний сода

Гэрт байдаг энэ гар доорхи зүйл нь таны шүдний бактерыг устгахгүй ч шүдийг тань цагаан болгох чадалтай. Хүнсний сода нэг цайны халбага шар юм уу ногоон нимбэгний шүүстэй хольж хутган, түүнийгээ шүдний сойзоороо аван шүдээ зөөлхөн үрээрэй. Ер нь нимбэг шиг исгэлэн жимснүүд шүдийг цэвэрлэдэг бөгөөд сода паалан дээрх толбыг арилгах зүлгүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Сода нь шүлтлэг чанартай бодисоор арвин агаад энэ таны шүдийг хамгаалдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд усаар зайлж угаахаа мартуузай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.