2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Селфид царайлаг болгож гаргадаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна

Селфи зурагт эзнээ царайлаг болгож харагдуулдаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна. Энэхүү аппликейшний тусламжтайгаар цахим орчинд хятадуудын дүр төрх огцом өөрчлөгдөж, илүү царайлаг болж байгаа аж. Иргэдийн дунд хэт их эрэлттэй байгаа тус аппликейш нь тусгай программын тусламжтайгаар хүний нүд, шүдний өнгө, нүүрний төрх, үсний өнгө, хэлбэр, нүүрний порпорцыг сайжруулж, хамгийн үзэмжтэй болгодог ид шидтэй гэнэ.

Селфид царайлаг болгож гаргадаг аппликейшн хятадуудыг байлдан дагуулж байна

“Meitu” компанийн эзэмшдэг уг аппликейшнийг суулгаж “бьюти камера”-тай болсон 454 сая хэрэглэгч байгаа бөгөөд жилд 68 тэрбум зураг дардаг гэсэн үзүүлэлт гарчээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.