2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
ФЭЙСБҮҮКИЙН НУУЦЛАЛЫГ ӨӨРЧИЛНӨ

 “Фэйскүүк” компани Европын Холбооны шаардлагын дагуу нууцлалын шинэ дүрэм хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Нууцлалын шинэ дүрэм нь зөвхөн Европын Холбооны улсын фэйсбүүк хэрэглэгчдэд бус хоёр тэрбум хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахад ч ашиглагдах аж. Европ дахь фэйсбүүкийн хэрэглэгчид шашин шүтлэг, улс төрийн үзэл зэрэг хувийн мэдээлэлтэй холбоотой “мэдэгдэл” хүлээн авах бөгөөд ингэснээр энэ төрлийн мэдээллээ нүүр хуудсандаа харуулах эсэхээ шийдэх боломжтой болох гэнэ.

16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллээ хязгаарлаж буй явдал аж. Фэйсбүүк сүлжээний нууцлалын шинэ дүрэм ирэх сарын 25-наас эхлэн Европын орнуудаас эхлэн хэрэгжинэ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.