2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Кливленд Кавальерс эцсийн мөчид хожиж, цувралыг тэнцүүллээ

Өчигдөр Плэйоффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолт Индиана Пэйсэрс талбай дээрээ Кливленд Кавальерс багтай тоглож 100-104 харьцаагаар Кливленд Кавальерс хожиж, цувралыг 2-2 болгон тэнцүүллээ.

Тус тоглолтод Кавальерсаас Леброн Жэймс 32 оноо, 13 самбар,7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр плэйоффын тоглолтод 100 дахь удаагаа 30-аас дээш оноог авч багаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ домогт сагсчин Майкл Жорданы ард бичигдэж байна. Түүнд Кайл Корвер 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Тайдиус Янг 12 оноо, 16 самбар, Виктор Оладипо 17 оноо, 6 самбар, 5 дамжуулалтыг гүйтцэтгэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.