2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Хаан Жэймс 44 оноог авч багаа хожилд хөтөллөө

Плэйоффын цувралын тав дахь тоглолт Клевлэнд Кавальерс талбай дээрээ Индиана Пэйсэрсийг хүлээн авч тоглож 98-95 харьцаагаар хожил байгуулж цувралыг 3-2 тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Леброн Жэймс 44 оноо, 10 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайл Корвер 19 оноо, 6 самбар, Кэвин Лаав 11 оноо, 10 самбарыг өгчээ. Харин эсрэг багаас Сабонис 22 оноо, 5 самбар Янг 16 оноо, 6 самбар, Оладипо 12 оноо, 12 самбарыг өгчээ.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.