2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
ЮЛИЮ ВИНС: ХҮН ЯМАР БИЕ ГАЛБИРТАЙ БОЛОХЫГ ХҮСНЭ ХИЧЭЭВЭЛ ТҮҮНДЭЭ ХҮРЧ ЧАДНА

ОХУ-ын Саратов хотод оршин суудаг булчинлаг барби Юлию Винс өхөөрдөм хөөрхөн царайтай ч эрчүүдээс дутхааргүй булчинлаг байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татжээ.

Тэрбээр мэргэжлийн хүндийн өргөлтийн тамирчин бүсгүй юм. Үндэсний болон олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллэж байсан гэнэ. Юлия 15 настай байхаасаа спортоор эрчимтэй хичээллэж эхэлжээ.

Юлию Винс “Хүн ямар бие галбиртай болохыг хүснэ хичэээвэл түүндээ хүрч чадна. Ойр дотны олон хүмүүс миний гаднах байдалд санаа зовдог. Гэхдээ би өөртөө маш сэтгэл хангалуун байдаг. Хэзээ ч өөрийгөө буруу сонголт хийсэн гэж бодож байгаагүй” хэмээв.

Булчинлаг бүсгүй маань 7 хоногийн 5 өдөр дасгал хийдэг аж. Тэрээр 1996 оны тавдугаар сарын 21 нд төрсөн бөгөөд 6 жилийн турш спортоор хичээллэжээ. Найз залуу мөн адил хүндийн өргөлтийн тамирчин бөгөөд найз бүсгүйнхээ онцлог байдалд дуртай гэжээ.

321cf2d5b953b4abbig Юлию Винс: Хүн ямар бие галбиртай болохыг хүснэ хичээвэл түүндээ хүрч чадна

81735c174a446651big Юлию Винс: Хүн ямар бие галбиртай болохыг хүснэ хичээвэл түүндээ хүрч чадна

021a67b9ab3b9908big Юлию Винс: Хүн ямар бие галбиртай болохыг хүснэ хичээвэл түүндээ хүрч чадна

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.