2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Роналду пластик мэс ажилбарууд хийлгэжээ
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду гаднах төрхөө бүрэн өөрчилжээ. Бага залуудаа тэрбээр царай муутай нэгэн байсан юм. Энэ бүхэн түүнд таалагддаггүй байсан учраас Манчестер хотод очоод тоглолтын түвшнээ сайжруулахын зэрэгцээ гадаад төрхөө өөрчилжээ. 
Шүдээ тэгшлүүлж, цайруулсны дээр арьсаа ч залуужуулав. Нэг шүдээ 800 фунтээр цагааруулсан гэдэг. Шар шүд нь ийнхүү цав цагаан болсон тул түүнийг Роберто Ферминьо, Филипе Коутиньо нар даган дуурайхаар шийдсэн нь амжилт олсон билээ. Роналду эрүүгээ янзлуулж, үүндээ 20 мянган фунт стерлинг зарцуулсан гэдэг. 
Залуу хөлбөмбөгчний арьс их гандмал байсныг эрүүлжүүлэх ажилбар хийлгүүлэв. Байнга нүүрэндээ маск тавьдаг болжээ. Нүүрнийхээ энд тэнд ботокс тариулахад жил бүр 1000 фунт стерлингийг зарцуулдаг байна. Хамгийн сүүлд Роналду хамраа өөрчлүүлж, энэ ажилбарыг хийлгэхдээ 5000 фунт стерлинг өгчээ. 
Үс нь халзарч эхэлсэн тул 20 мянган фунт стерлингээр үс ургуулах ажилбарыг хийлгүүлсэн гэнэ. 


Эх сурвалж www.wikimon.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.