2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг 8 хүнс

Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна.

Хар шоколад

Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

Салмон
Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.
Бууцай

Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.

Тахианы мах

Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.

Авокадо

Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.

Ногоон цай

Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.

Йогурт

Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө

Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.