2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Швейцарийн хоккейчид Канадын хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ

Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсын Копенгаген хотод явагдаж байгаа билээ. Тус тэмцээний 1/4 тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Өмнөх тоглолтодоо хүчирэхг Финляндын багийг буулгаж аваад байсан Швейцарын баг Канадын хүчирхэг багтай тулаад байсан билээ. Тоглолтын эхний үеийн төгсгөлд Тристаны ачаар 1-0 харьцаагаар Швейцарчууд тэргүүлж дуусгасан бол хоёр дугаар үед хоёр ч шайбыг Канадын хаалганд хийснээр тоглолт 3-1 харьцаагаар дуусчээ. Шийдвэрлэх үед Канадууд нэг шайбыг нэмж оруулснаар баг нь 3-2 харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө АНУ-ын багтай хийхээр болжээ.

Харин энэ жилийн сенсаацийг тарьж байгаа Швейцарын баг аваргын төлөө Шведын багтай таарах билээ. Швейцар нь гурав дахь удаагаа аваргын төлөө шалгарч үлдээд байгаа бөгөөд өмнө нь 1935, 2013 онд тус бүр ДАШТ нд финалдаж байлаа. Гэхдээ ДАШТ нд түрүүлж байгаагүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.