2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Хөл бөмбөгийн ДАШТ-1934
Хөл бөмбөгийн хоёр дахь ДАШТ Итали улсын Болонья хотын ЛитториалФлоренцийн     -Жованни БертаГенуягийн - Луижи ФеррарисМиланы -Сан-СироНеаполийн -Жоржо АскареллиРомын -Национал ПНФТриестийн - ЛитториоТурины - Бенито Муссолини цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1934 оны 5-р сарын 27-оос 6-р сарын 10-ны өдрүүдэд болж өнгөрчээ.

Хөл бөмбөгийн анхны ДАШТ маш амжилттай зохион байгуулагдсан нь багуудын  ДАШТ-нд оролцох хүсэл сонирхлыг бадраасан үйл явдал болсон юм. 1934 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд оролцох саналаа 32 улсын шигшээ баг ирүүлсэн нь шигшээ тоглолтод 16 баг тоглоно гэж төлөвлөж байсан ДХБХ-ны удирдлагуудын бодлыг өөрчилж багуудыг бүрэн хамруулах үүднээс анх удаа ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулав. Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалан анхны ДАШТ-нд Европ тивийн улсууд идэвхи муутай оролцсоноор шалтаглан Уругвай улс Парагвай ба Боливийн хамтаар Италид болсон ДАТШ-1934-т оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр Аргентин болон Бразили улсуудад урьдчилсан шатны тоглолт хийлгүйгээр шигшээ тоглолтод оролцох боломж олгосон билээ.



1934 оны ДАШТ-нд 16 улсын баг шууд хасагдах журмаар тоглож талбайн эзэд түрүүлсэн билээ.



1934 оны ДАШТ-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Итал улс шигшээ багийнхаа хөл бөмбөгчдөд түрүүлсэн тохиолдолд тус бүр 20000 лир амалсан бөгөөд эсрэг тохиолдолд тэднийг шорон хүлээж байсан гэсэн цуу яриа байдаг. Энэ талаар тэмцээний дараа тус багийн хагас хамгаалагч Луижи: бурханы аварлаар арьсаа хуулуулахдаа хүрсэнгүй, үнэхээр ялагдсан тохиолдолд биднийг шорон хүлээж байсан юм болов уу эс бөгөөс хоосон сүрдүүлэг байсан байх ... хэмээн өгүүлсэн байдаг.
  • Мөн тэмцээний ерөнхий шүүгч Иван Эклинд шөвгийн тоглолтын өмнө индэр өөд гарч Бенито Мусолинитэй хэдэн үг солиод мэхийн ёсолсныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг.
  • Энэ ДАШТ-ний хасагдах шатны бүх тоглолтууд яг нэг цагт эхэлж байсан учраас нэг үзэгч Итали, Испанийн дахин тоглолтыг оруулаад зөвхөн 6 тоглолт л үзэх боломжтой байсан.  
  •  ДАШТ-ний үеэр хамгийн цөөхөн буюу 17 тоглолт болсон гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдсэн.
Тус ДАШТ-ний шилдэг довтлочоор Германы хөл бөмбөгч  Эдмунд Конен  болон Анжело Скьявио  нар тус бүр 4 гоол хийснээрээ шалгарч байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.