2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Шигшээ тоглолтод Кливленд Кавальерс, Голден Стэйт Уорриорз багууд дахин шалгарлаа

Кливленд Кавальерс болон Голден Стэйт Уорриорз багууд Америкийн NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэмцээний шигшээ тоглолтод дөрөв дэхь жилдээ дарааллан шалгарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлжээ.

Голден Стэйт Уорриорз багийн хувьд гурав дахь удаагаа аваргын цомыг гардан авахыг хүсэх бол Кливленд Кавальерсын хувьд 2016 онд авсан аваргын титмээ хамгаалахыг хүсэх нь тодорхой.

Тэдний эхний тоглолт Уорриорз багийн талбай болох “Оракль Арена”-д ирэх пүрэв гарагийн орой болно. Энэ нь Монголын цагаар баасан гарагийн өглөө хоёр багийн гал гарсан тоглолтыг үзэх боломжтой гэсэн үг юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.