2024 оны 04 сарын 20
Фото
Кэти Перри гадаад төрхөө өөрчлөв
Дуучин Кэти Перри үе үе шүтэн бишрэгчдээ шинэ хэв маяг, төрхөөрөө гайхшруулдаг нэгэн. Үсээ янз бүрийн тод өнгөөр будаж, донжлог байдлаа харуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаа Кэти Перри үсээ өвөрмөц өнгөөр будуулж, дагагчдаа алмайруулжээ. 
Инстаграм дахь өөрийн хуудсан дээр Кэти Перри хөх ягаан өнгийн үстэй болсон зургаа байршуулсан аж. Түүний зоримог шийдэл дагагчдад нь ихэд таалагдсан гэнэ шүү. Сүүлийн үед Кэти Перри нэлээдгүй турсан болохыг шүтэн бишрэгчид нь өгүүлж байгаа юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.