2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Бекхэм: 19 жил дэргэд минь байсан чамдаа баярлалаа

Хос 1999 оны долоодугаар сарын 4-ны өдөр хуримлаж байсан бөгөөд өдгөө дөрвөн хүүхэдтэй юм.

Ноён, хатагтай Бекхэм нар хуримын ойгоо Лондон хотноо байрлах тансаг зэрэглэлийн зоогийн газарт тэмдэглэжээ.

Бекхэм эхнэртэйгээ авахуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулаад “Би чамдаа маш их хайртай. 19 жил дэргэд минь байсан чамдаа баярлалаа” гэсэн бол Викториа “Гайхалтай 19 жил. 19 жилийн өмнөх тэр өдөр би ягаан даашинз өмсөөд ягаан толгойны чимэглэл зүүсэн байсан. 19 жил. Би чамдаа хайртай” хэмээн бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.