2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Жорж Харрисоны эдэлж хэрэглэж байсан гитарыг зарна

Домогт “Биттлз” хамтлагийн хөгжимчин Жорж Харрисоны эдэлж хэрэглэж байсан гитарыг "Gardiner Houlgate" дуудлага худалдааны төвд 400 мянган фунт стерлингээр /518 мянган доллар/ худалдахаар тавьжээ.
 
Өөрийнх нь гитарыг засч байх үед Австралид хийсэн уг хөгжмийн зэмсгээр Харрисон түр тоглож байсан аж. Тэрбээр уг гитараар хэд хэдэн концертонд оролцон тоглосны дотор хамгийн сүүлчийн тоглолт нь 1963 оны 8 дугаар сарын 3-нд Ливерпуль хотын "The Cavern Club"  клубт болж байжээ.
 
Дуудлага худалдааг зохион байгуулагч Люк Хоббс ярихдаа “энэ гитар нь битломания буюу “Биттлз”-ийг шүтэн бишрэх үзэгдэл дэлхий дахиныг хамарч байсан тэр үетэй шууд холбоотой” гэлээ.  
 
Өмнө нь АНУ-д болсон Julien's Auctions-ийн дуудлага худалдааны үеэр Харрисоны анх тоглож байсан цахилгаан гитарыг 200-300 мянган ам.доллароор үнэлж байжээ.

"Hoffner Club 40" гэдэг урланд хийсэн уг гитараар Харрисон The Quarrymen хамтлагт байхдаа тоглож байв. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.