2024 оны 04 сарын 18
Зөвлөгөө
Цагаан шүдний 6 нууц

Шүдний эрүүл мэнд, өнгө бидний гоо сайхан, гадаад үзэмжинд маш чухал нөлөөтэй. Янз бүрийн шалтгаанаас болж шарласан шүдтэй хүмүүсийн цорын ганц хүсэл бол шүдээ цайруулах шүү дээ. Гэтэл цайруулагч оо хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа бол бидний бэлтгэсэн дараах маш энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг туршиж үзэхийг зөвлөж байна. 

1. НИМБЭГ

Нимбэг нь хүчиллэгийг өөртөө агуулдаг тул шүд цайруулах үйлчилгээ үзүүлдэг юм. Нэг ширхэг нимбэгийн шүүсийг шахаж, 1 цайны халбага содтой холин шүдээ угаавал шүдний өнгө маш хурдан цагаан болж сэргэдэг. Гэхдээ нимбэг нь хүчиллэг ихтэй учир олон өдөр хэрэглэх хэрэггүй. Шүдний паалан гэмтэх аюултай.


2. НҮҮРС

Бид өдөр тутамдаа "Active charcoal" буюу идэвхтэй нүүрсэн эмийг нунтаглан хэрэглэх хэрэгтэй. Энэ нүүрс нь бие дэх муу бодисыг устгаж, нөхөн сэргээж өгдөг. Мөн аман дахь токсиныг гадагшлуулж, шүдний өнгөрийг цэвэрлэн шүдийг цайруулдаг. Тиймээс та бүхэн эмийн сангаас авдаг нүүрсээрээ шүдээ угаагаад үзээрэй.  Бага зэрэг нунтаглаад, шүдний сойз дээрээ тавиад угаах хэрэгтэй шүү.


3. ГАДИЛ

Банана идсэн бол хальсыг нь бүү хаяарай. Бананы хальсанд агуулагддаг бодис нь шүдийг цайруулдаг гэнэ шүү.  Хальсны дотор цагаанаар нь шүдээ үрээд үзвэл их хурдан өнгө орох болно.


4. АЛИМНЫ ЦУУ

Алимны цуу нь шүд цэвэрлэх өндөр нөлөөтэй. Ихэнх хүмүүс ямар ч үед үүнийг хэрэглэсний дараа шүдийг төгс цэвэрлэсэн байхыг анзаардаг. Цэвэрхэн байдлаас эрүүл зүйл оршино гэдгийн адилаар шүд цэвэрхэн бол цайрах магадлал өндөр гэсэн үг. Харин энэ нь хүчиллэг ихтэй учир шүдний пааланд муу нөлөөтэй тул хэт их хэрэглэхээс зайлсхийгээрэй.


5. ЦАГААН ИДЭЭ

Цагаан идээ нь шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлдэг бөгөөд кальциар баялаг учир шүдийг бэхжүүлдэг. Хатуу бяслаг шүдийг цайруулдаг шидтэй. Бяслаг нь хамгийн бага сахар, хүчилтэй харин хамгийн өндөр кальцийн агууламжтай бүтээгдэхүүн юм.  Иймээс монголчууд хүүхдүүддээ эртнээс шүд нь бэхэжнэ хэмээн ааруул, бяслаг өгсөөр ирсэн билээ.


6. САХАРГҮЙ БОХЬ

Сахаргүй бохь нь аман дахь бактерыг устгаж шүдийг бэхжүүлдэг. Мөн золитолоор хийгдсэн тул цайруулах үйлчилгээтэй. Гэхдээ байнга бохь зажилах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийг удаашруулдаг байна. Иймээс зөвөөр хэрэглэвэл тустай ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.