2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
П.ОРХОН АЗИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсох эрхтэй болсон юм. 

Ийнхүү П.Орхон Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь алтан медалийг авчирлаа. 

Б.Од

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.