2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Тэд дэлхийн шилдгийн төлөө дахин өрсөлдөнө

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодруулдаг "The BEST FIFA Football Award"-д шагналд Португалийн шигшээ баг болон "Ювентус" клубийн довтлогч Криштиано Роналду, Хорватын шигшээ баг болон "Реал Мадрид" клубийн хагас хамгаалагч Лука Модрич, Египетийн шигшээ баг болон "Ливерпуль" клубийн довтлогч Мохаммед Салах нар эцсийн шатанд тунан үлдэв.

Тэд Европын шилдэг хөлбөмбөгчинд эцсийн шатанд тунан үлдэж, Модрич анх удаа тодорсон билээ.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулах шагнал гардуулах ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-нд Английн нийслэл Лондонд болно.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.