2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Хүүхдийг бага байхад нь болно, болохгүйг ойлгуулж чадвал зөв хүмүүжилтэй болно

Хүүхэд ертөнцийн юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг тусгасан хамгийн энгийн хэлбэрээс эхлэн бодит амьдралыг гүн гүнзгий мэдэрдэг. 

Эрдэмтэд хүүхдийн сэтгэцийн хөгжил нь удамших чанар болон гадаад орчны харилцан үйлдлээр тодорхойлогддог гэдгийг нотолсон байдаг. Ихэнх эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй. Үүнээс болоод тэдний дотоод сэтгэл зүйд нэвтэрч чадахгүй, хатуу ширүүн үг хэллэг, муу үлгэр дууриалал үзүүлснээр нийгмийн муу муухай зүйлд тэмүүлэх хүсэлд түлхдэг байна.

– Хүүхдийн сэтгэцийн хөгжилд удамших чанар гол үүрэгтэй. Мөн гадна орчин зөвхөн удамшлаар заяагдсан сэтгэцийн онцлогийг бодит биелэл болгоход нөлөөдөг. Харин насанд хүрсэн хүн үзэгдэл юмсыг гадаад дотоод бүх л харилцаанд тусгадаг бол хүүхдийн оюун ухааны ертөнц нь юмсыг жижиг хэсэг нэгжээр тусгадаг онцлогтой. Хүүхэд амьдралд бойжих үе шатуудад түүний ой, сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн төвшин хувьсан өөрчлөгдөж юмыг ойлгож авах чадвар өдөр өдрөөр дээшилдэг.

– Гурван настай хүүхэд ойр орчныхоо бүхий л зүйлтэй танилцдаг. Энэ насны хүүхэд гэр бүлийнхээ харилцаанаас болоод өөр, өөр зан араншинтай болж төлөвшиж эхэлнэ. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүйгээс болж хэдэн жилийн дараа манай хүүхэд ийм зантай болчихлоо гэж ярьдаг. Эцэг, эхчүүдийн нийтлэг алдаа бол яг энэ насны хүүхдийг жаахан, юм ойлгох насанд хүрээгүй байна, том болохоор нь хэлж ярина гэдэг. Энэ нь буруу ойлголт юм. Гурван настай хүүхэд бүх зүйлээс суралцаж байдаг учраас энэ үед нь болохгүй, болно гэдэг зүйлийг сайн хэлж ярьж ойлгуулах нь тухайн хүүхдийг зөв хүмүүжилтэй болоход их тустай.

– Гурав, дөрөв, таван настай хүүхэд томчуудын гаргаж буй үйлдлийг дуурайж, сурч байдаг. Тухайн хүүхдийн гэр бүлийн харилцаа нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байна гэсэн үг. Дан ганц үг хэллэг ч биш ойр дотныхны гаргаж байгаа занг хүртэл дуурайдаг. Гэтэл эцэг эхчүүд манай хүүхэд муухай ааштай, элдэв янзын зан гаргадаг, ийм үг хэллэг хэлдэг болчихлоо одоо яахав гэдэг. Тэгэхээр эхлээд эцэг эхчүүд өөрсдөө үйлдлээ хянаж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ хажууд аль болох хэрэлдэхгүй бай. Муу үг хэллэг жишээ нь хараалын үг хэлсэн ч миний хүү, энэ чинь болдоггүй гэдгийг л сайтар ойлгуулж ярих. Тэгэлгүйгээр загнаж зандарч, цохиж авдаг хүмүүс байдаг. Энэ нь эргээд хүүхдэд муу нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, ингэж цохиж болох юм байна гэсэн ойлголтыг үлдээдэг. Ихэнх хүүхэд дэлгүүрт орчихоод энийг авна гэж нэхдэг. Зарим үед хэтэрхий үнэтэй зүйл зааж нэхэх нь ч бий. Энэ тохиолдолд хүүхдэдээ ойлгуулж хэлэх хэрэгтэй. Харин шууд хориглож болохгүй. Ингэх тусам болохгүй үйлдэл нь хүүхдийн сонирхлыг татдаг. Тиймээс хориглож байхын оронд ойлгуулж ярьж, зөвлөх нь чухал.

– Энэ үйлдлийг хүүхэд бүхэн гаргадаг. Тухайн хүүхэд бусадтай өөрийгөө адилтгаж үзэж байгаа юм. Энэ нь бусад хүүхэдтэй барьцаж байгаа үйлдэл биш. Тухайн хүүхэд хөгжиж байна гэж ойлгож болно. Энэ насны хүүхдүүд эсрэг хүйсийн ялгаагаар нэг нэгэнтэйгээ харьцаж эхэлдэг үе. Суурь төлөвшил нь тогтож эхэлж байгаа юм л даа. Тиймээс миний хүүгийн хувцас заавал тэр хүүхдийнхтэй адилхан байх албагүй гэдийг уйгагүй тайлбарлаж таниулах нь чухал. Дээрх насны хүүхдүүд маш олон яагаад гэсэн асуултад хариулт авахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, маш олон эрээн мяраан зүйлийн дунд төөрчихсөн байдаг. Тэгэхээр яагаад гэсэн асуулт бүрт хариулах хэрэгтэй. Зарим эцэг, эх чи заавал тэрийг дуурайх албатай юм уу гэж зандардаг. Энэ нь буруу үйлдэл. Энэ насны хүүхдэд өөрт нь сонголт хийх боломжийг л олгох шаардлагатай. Гэхдээ давс хужрыг тааруулах нь зөв л дөө. Үргэлж үгээр нь байхын оронд өөрт хамгийн ойлгомжтой дөхөм хэлбэрээр тайлбарлах юм. Ийм учраас л эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ төвөгшөөлгүй ярилц гэж сэтгэл зүйч зөвлөдөг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.