2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
Хакүхо М.Даваажаргал их аварга цолтой 800 дахь даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн аки башёг Монголын их аваргууд нэг ч унаагүй тэргүүлсээр байна. Өчигдөр буюу найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Яатакаяамаг давснаар энэ сарын тэмцээний 50 хувийн амжилтаа үзүүллээ.

Түүгээрч зогсохгүй мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд их аварга цолтой барилдсанаасаа хойшхи 800 дахь даваагаа авсан энэ  аж. Харин их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Ичиножёо А.Ичинноровыг давжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.