2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Мадоннагийн охин Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцжээ
Дуучин Мадоннагийн охин 21 настай Лурдес Леон Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон гэж "People" сэтгүүл мэдээлжээ. Загварын тайзнаа Лурдес Леон бүсгүй Gypsy Sport гэдэг спортын брэндийг танилцуулжээ. Тэрээр далайн танын гинжин тор, урагдан салбайсан жийнс дотроос цухуйх 2000-аад оны хар өнгийн дотуур хавцастай тайзнаа гарчээ. Гэхдээ хувцас дотроос нь харагдсан Леонын үсэрхэг хөл олны анхааралд байлаа гэж "People"
  сэтгүүл онцолжээ.
Лурдес Мария Чикконе-Леон 1996 оны аравдугаар сард төржээ. Түүний эцэг нь Мадоннагийн фитнесийн дасгалжуулагч куба гаралтай Карлос Леон байв. Охин төрснөөс хойш долоон сарын дараа  тэд салцгаасан юм. Мадонна охиндоо Лурд гэх франц хотын нэр өгсөн аж. Лурдес Леон  анх 2017 оны наймдугаар сард MadeMe X-Girl нэртэй гудамжны хувцасны брэндийн рекламын кампанит ажилд оролцож байв. Зураг авалт Нью-Йоркийн метро, секс-шопууд болон байрнуудын дээвэрт хийгджээ. 
 
Эх сурвалж: Zuv.mn

Эх сурвалж http://www.info.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.