2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
А.ТУЯА:ЗАРИМ ЗАЛУУЧУУД АДГУУС МАЛНААС ДОЛООН ДОР АМЬДАРЧ БАЙНА

Энэ сарын 7-23-ны өдрийг хүртэл үргэлжилж буй “Мөрөөдлийн театр”-ын ““Дундын бүсгүй” шоу драмын жүжигт жүжигчин А.Туяа өмнө нь бүтээж байгаагүй дүрээ бүтээжээ. Тэрбээр эрх мэдэлтэй нэгэн эрхэмийн охины дүрд тоглож буй. Энэ дүрээр үзэгчдэд зарим хүн ганц л амьдрах юм шиг хувиа бодож, маргааш хамаагүй гэх буруу ойлголттой явдаг нь хамгийн буруу бөгөөд цаана нь өөр амьдрал үргэлжилж байгааг харуулахыг зорьсон гэнэ.

Энэ тухай тэрбээр “Би саяхан инстаграмийнхаа зурганд хүн амьдарвал утга учиртай амьдрах ёстой. Мал адгууснаас долоон дор амьдарч байна үүнийг утга учиртай амьдрах гэхгүй байх гэж бичсэн. Гэтэл хүмүүс утга учиргүй амьдрал гэж ямар амьдралыг хэлээд байна гэж их асуусан л даа. Манай жүжгийг үзээд тэр ойлголтуудыг авна. Хүн “амьдарч байна” гэж амьсгаатай байгаагаа л тэгэж хэлээд байдаг байх. Гэтэл амьдралын утга учир гэдэг өөр зүйл. Зарим хүмүүс, залуучууд утга учиргүй бүр адгуус малнаас долоон дор амьдарч байна. Тухайлбал, хэтэрхий их хартай, хамаа намбаагүй сексийн амьдрал, хүчирхийлэл, хар тамхи гэдэг юм уу энэ бүхэн зарим залуучуудын амьдралд тэр чигтээ байна. Үүнийг зөв, буруу гэх дүгнэлтээ үзэгчид өөрсдөө хийх байх” хэмээжээ.

” Дундын бүсгүй” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан юм. Энэхүү жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учир бага насны хүүхэдгүй ирэхийг анхааруулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.