2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Дэлхийн хамгийн үнэтэй туфли 17 сая доллараар зарагджээ

Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох алт, очир алмаазыг хослуулан чимэглэсэн туфлийг худалдаалжээ.

Cinderella болон Carrie Bradshaw нарын "Их хот ба Секс"-д гутал таны амьдралыг өөрчилж чадна гэж заасан. Загварын фэнүүд гайхалтай гутланд хэдэн мянган доллар зарцуулах хүсэлтэй байгаа боловч энэ хос туфль арай хэтэрхий өндөр үнэтэй байна гэсэн асуулт гарчээ? Дэлхий дээрх хамгийн үнэтэй гутал гэж тооцогддог туфлийг худалдаалснаас хойш олон хүн энэ асуултыг асууж байна.

Jada Dubai (АНЭУ) компани торгон, алтан шаргал өндөр өсгийтэй арьсан туфлийг Passion Jewelers компаний 236 очир алмаазаар чимэглэсэн аж. Эдгээр нь 15 каратын алмааз ба дотор нь алтан шошготой гэнэ.

Өндөр өсгийтийн нэр нь "Passion Diamond" бөгөөд эдүгээ 17 сая доллараар зарагдаад байна. Үнэтэй туфлийг худалдан авагчид, үйлдвэрлэгч нь есөн сарын дараа тусгайлан хүргэх ажээ.

Гэхдээ одоогоор үйлдвэрлэлийн загвар нь Дубай хот дахь дэлхийн хамгийн үнэтэй, 7 одтой Burj Al Arab зочид буудлын үзэсгэлэнд тавигдаад байгаа аж.  50 орчим VIP зочныг анх удаа туфлийг үзэхийг урьжээ.

“Passion Diamond” туфль худалдаанд гарахаас өмнө дэлхийн хамгийн үнэтэй хос гутлыг Британий загвар зохион бүтээгч Дебби Уингем үйлдвэрлэсэн байсан бөгөөд 11.5 сая фунт (15 сая доллар)-оор зарагдсан байна.

Jada Dubai-ийн үүсгэн байгуулагч, дизайнер Мариа Мажари хэлэхдээ: "Бид үнэхээр өвөрмөц зүйл бүтээхийг хүсч байна. Jada Dubai нь зөвхөн алмаазтай гутал үйлдвэрлэдэг. Хоёрдахь цуглуулгаа эхлүүлэхийн тулд бид маш ховор очир алмаазыг ашиглан дэлхийд үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүссэн гэжээ.

М.Баяр

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.