2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Дизайнер Отгонжаргал: Хүмүүс намайг азтай эмэгтэй гэдэг

Монголын загварын ертөнц дэх сайхан хосуудын нэг бол загвар өмсөгч Энхболд болон дизайнер Отгонжаргал нар. Насны зөрүүнээсээ болоод асуудалтай тулгарч байснаа нуудаггүй хосууд хэдийнээ арван жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэд хоёр хүүхдийн ээж аав болоод буй. Баяртай жаргалтай мөн зовлон гунигтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн тухайгаа дизайнер Отгонжаргал дурсан “Тийм мундаг он удаан жил биш ээ. Сайндаж муудаж, гомдож, туньж, уучилж энэрсэн 10 жил, бас үхтлээ жаргасан 10 жил минь. Тээр 7 жилийн өмнө ээж маань хэлж байсан, юунаас болж хэрэлдсэн юм, юундаа уурладаг юм гээд хэлж билээ. Чи зовсон үедээ нөхрөө бас бодоод надаас илүү зовж байгаа, өвдсөн үедээ надаас илүү өвдөж байгаа байх гэж ингэж л бодож ирсэн цагт жинхэнэ хосын AЗ ЖАРГАЛ ирдэг гэж. Үнэхээр сайхан үг байна уу ….kkk бас инээдтэй санагдаад яаг тэгж бодож чадна даа л гэж бодож байсан байна. Харин сүүлийн он жилүүдэд ингэж боддог болсон байна аа. Бас хайрлахын, энэрэхийн, уучлахын, тэвчихийн, хүндэтгэхийн төлбөр нь АЗ ЖАРГАЛ, жаргал байгаа газар эд хөрөнгө, оюун билэг, амжилт, эрч хүч ирэх нь тодорхой ш дээ. Хүмүүс намайг азтай эмэгтэй гэдэг. Гэхдээ би нөхрөө азтай эр хүн байлгахын тулд бас хичээдэг. Сайхан хайр байдаг, учирсан бол нандигнаж яваарай” хэмээжээ. Тэрээр хайртыгаа баярлуулах аяныг эхлүүлээд буй бөгөөд эхний алхам нь энэ ажээ.

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 4 people, people smiling

Image may contain: 4 people, people smiling, selfie, tree, hat, outdoor, closeup and nature

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.