2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
ХҮНИЙ АРЬСАН ГУТАЛ 10 000 ДОЛЛАР

Хүний арьсаар гутал хийвэл ямар болох бол гэж та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Тэгвэл Канадын Монреалийн нэгэн брэнд хүний арьстай төстэй өнгөтэй гутал 10 мянган доллараар санал болгож байна.

Ханна Роуз Далтон, Стивен Раж Бхаскаран хэмээх эхнэр нөхөр хоёрын үүсгэн байгуулсан Fecal Matter компани ер бусын гоо зүйтэй эдлэл зохион бүтээдгээрээ алдартай.

Тус компани заримдаа хүний санаанд оромгүй, бөөлжис цутгам зүйлс урладаг байна.

00-story-fecal-matter-768x1024 Хүний арьсан гутал 10 000 доллар
 

Харин саяхнаас нэгэн том төсөл хэрэгжүүлж, хүний мутацид орсон хөлтэй адил гутал үйлдвэрлэж эхэлжээ. Тэд бүтээлүүдээ Instagram хуудсандаа тавьсан байна. Зургуудыг анх харахад л хүний арьсаар хийгээгүй гэж үү дээ хэмээн андуурахаар харагддаг.

human-skin-boots Хүний арьсан гутал 10 000 доллар

Үнэхээр л бодит мэт харагддаг эдгээр гутлын өсгий нь эвэр хэлбэртэй бөгөөд хуванцраар хийгдсэн аж.

nogi-2 Хүний арьсан гутал 10 000 доллар
 

“Арьсан өсгий”-г уран зураа Сара Ситкин Далтоны хөлийг сайтар судалж байж бүтээжээ. Силиконоор хийгдсэн уг гутал мэнгэ, жижиг үс, арьсны тэгш бус өнгө зэргийг хүртэл бодолцон хийгджээ.

sapogi-5 Хүний арьсан гутал 10 000 доллар
 
sapogi-6 Хүний арьсан гутал 10 000 доллар

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.