2024 оны 04 сарын 20
Зочин
Б.Жаргалсайхан: Хоёр жилийн дараа бензин хэрэггүй болох байх

Сүүлийн үед шатахууны үнэ эрчимтэй нэмэгдэж иргэдийн уур бухимдлыг хүргээд буй. Иргэд шатахууны үнийг эсэргүүцэн жагсаал хийн 1500 болгохыг эрх баригчдаас шаардаад буй бөгөөд тэднийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахаа мэдэгдсэн. Харин шатахууны үнийн өсөлтийн тухай БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Гадаадаас авч байгаа юмны үнийг буулгах битгий хэл дотоодод үйлдвэрлэж байгаа юмны чинь үнэ өсөөд байна ш дээ. Махны үнэ байна, хүнсний үнэ байна. Энийг яагаад ярихгүй байгаа юм. Яагаад зөвхөн бензиний тухай яриад байгаа юм. Би ойрын хоёр жилийн дараа бензин хэрэггүй болчих байх гэж бодож байна. Тэрэнд хүмүүс нэг их юу яагаад хэрэггүй байх. Он гараад бензиний үнэ буцаад унаж магадгүй. Яагаад гэвэл дэлхийн бирж дээр бензиний үнэ унах хандлага байгаа. Яагаад гэхээр энэ хоёр онд цахилгаан асар их машин үйлдвэрлэлд орох гэж байгаа учраас. Тийм болохоор бензин бол сүртэй зүйл биш байх. Бензиний үнэ нэмэгдсэн ч гэсэн бид цалингаа нэмэх хэрэгтэй байна ш д. Цалингаа нэмчихвэл бензиний үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд таван зуун төгрөгөөр нэмэгдье гэж бодъё. Тэгвэл цалингаа нэмчих хэрэгтэй байна ш д. ОХУ-тай болзол тавих хэрэгтэй байна ш д. Яахаараа бид нар миллиард доллараа өгөөд Оросууд бид нараас аравхан долларын бараа авдаг юм. Энэ чинь дээрэм шүү дээ. Тийм учраас манай улс төрчид тэр Путинтайгаа ярьж энэ Монгол улсын худалдаа эдийн засгийн хоригуудыг авахуулах тухай ярихгүй бол бид харин ч энэ ОХУ-с оруулж ирэх шатахууныг багасгах хэрэгтэй. Магадгүй урд хөршөөрөө дамжуулаад Арабын орноос бензин бүтээгдэхүүн авч болно" хэмээсэн байна. Тэрээр өөрсдийнхөө эрхийг хамгаалан зоригтой байх хэрэгтэй хэмээн сануулсан бөгөөд хөрш орнуудтайгаа хийж буй түншлэлийн гэрээгээ дахин нэг харахыг анхааруулжээ. 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.