2024 оны 04 сарын 17
Чөлөөт цаг
Брэд Питтийг “бух” гэж хочилдог байжээ

Америкийн жүжигчин Брэд Питт 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Оклахома мужид мэндэлжээ.Брэд Питтийг ахлах сургуульд байхад нь найзууд нь ” Питт бух Брэд” гэж хочилдог байжээ.

Тэрээр Оскарт хоёр, Алтан бөмбөрцөгт дөрвөн удаа тус тус нэр дэвшиж байсан бөгөөд Алтан бөмбөрцөг нэг удаа хүртсэн нь Брюс Уиллис, Мэдлин Стоу нарын тоглосон шинжлэх уран зөгнөлт 12 сармагчин кинонд сэтгэцийн өвчтэй Жефри Гоинс гэгчийн дүрээрээ Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртжээ.

Түүний алдартай бүтээл нь Мартин Скорсезийн найруулсан Тэрсүүд үзэлтэн кино юм.

Брэд Питт жүжигчний замналаа CBS телевизийн олон ангит кино болох Далласт олны хэсэгт 1987 онд тоглосноор эхлүүлж байжээ.

Түүний дараа Харви Кэйтель, Жина Дэвис, Сьюзен Сарандон нарын тоглосон Тельма, Луиза хоёр кинонд гол дүр, гэнэн томоогүй Тельма Дикинсон бүсгүйн толгой эргүүлэгч замын машинд дайгдагч ковбой залуугийн дүрийг бүтээжээ.

1995 онд Морган Фримен, Гвинет Пэлтроу, Кэвин Спейси нартай хамтран тоглосон гэмт хэргийн сэдэвт, кинонд бүтээсэн дүрүүдээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Питт жүжигчин Гвинет Пэлтроутой долоо кинонд хамтран тоглож байх үедээ дотно харилцаатай болсон ба 1994-1997 оны хооронд үерхэж байв.

1998 онд Найзууд киноны Женнифер Энистонтой уулздаг болж улмаар 2000 оны долдугаар сарын 29-нд Малибуд Холливүүдийн хамгийн сүр дуулиантай, эрхэмсэг хуримыг хийж гэр бүл болж байсан ч 2005 оны нэгдүгээр сард Питт, Анистон нар таван жилийн хамтын амьдралаа эцэслэжээ.Гэр бүлээ цуцлуулсан Питтийн хувьд 2005 онд тулаант, инээдмийн “Ноён хатагтай Смит” кинонд хосын дүрийг жүжигчин Анжелина Жолитой хамтарч тоглосныхоо дараа удалгүй хуримаа хийсэн юм.

Анжелина Жолитой гэрлэснээс хойш Питтийн хувьд Америкийн болон олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог болсон байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.