2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Хамгийн өндөр орлоготой хөгжимчдийн жагсаалтыг "U2" хамтлаг тэргүүлжээ

“Forbes” сэтгүүлээс гаргадаг 2018 оны хамгийн өндөр орлоготой хөгжимчдийн жагсаалтыг Ирландын "U2" хамтлаг тэргүүлжээ.

2018 онд тус хамтлаг нийт 118 сая ам.долларын орлого олсон байна. Аялан тоглолтууд хийгээд “Songs of Experience” шинэ цомгоос нь “U2” хамтлагийн үндсэн орлого бүрджээ. Их Британийн  “Coldplay” хамтлаг 115,5 сая ам.доллараар жагсаалтын 2 дугаар байрт орсон бол тус улсын дуучин, хөгжимчин Эд Ширан 110 сая ам.доллараар 3 дугаар байрыг эзэлсэн байна.

Өнгөрсөн онд энэ жагсаалтыг тэргүүлж байсан америкийн рэпер "Diddy" энэ онд 10 дугаар байрт жагссан байна. 2017 онд тэрбээр 130 сая ам.долларын орлого олж байсан бол энэ жил 64 сая ам.долларын орлого олжээ.

2018 оны хамгийн өндөр орлоготой хөгжимчдийн жагсаалтын эхний арван байрт мөн америкийн дуучин Бруно Марс (100 сая ам.доллар), дуучин Кэти Пэрри (83 сая ам.доллар), дуучин Тэйлор Свифт (80 сая ам.доллар), рэпер "Jay-Z" (76,5 сая ам.доллар), “Guns N' Roses” хамтлаг (71 сая ам.доллар), "Pink Floyd" хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Рожер Уотерс (68 сая ам.доллар) нар оржээ.

30 хүнийг эрэмбэлсэн энэхүүү жагсаалтыг гаргахдаа хөгжимчдийн өнгөрсөн оны 6 дугаар сарын 1-нээс энэ оны 6 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд олсон орлогыг тооцсон байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.