2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
"Bohemian Rhapsody" хамгийн их хандалттай дуугаар тодорчээ

XX зууны хамгийн өндөр хандалттай дуугаар Их Британийн алдарт “Queen” хамтлагийн "Bohemian Rhapsody"дуу тодорчээ.

“Universal Music Group” компанийн мэдээлснээр тус дууны хандалт 1,6 тэрбумыг давжээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа"Bohemian Rhapsody" кино нь тус үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Кинонд “Queen” хамтлагийн  дуучин Фредди Меркуригийн талаар өгүүлдэг.

Анх 1975 онд олны хүртээл болсон энэ дуу нь 9 долоо хоног дараалан чартад эхний байрт бичигдэж байжээ.

Жагсаалтын эхний гурван байрт мөн  Америкийн рок “Nirvana” хамтлагийн "Smells Like Teen Spirit", Guns N' Roses' хамтлагийн"Sweet Child O'Mine" дуунууд орсон байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.