2024 оны 04 сарын 25
Зочин
Э.Оюумаа: Ээж болсон учраас хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн

Гавьяат жүжигчин Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолттой холбогдуулан хэд хэдэн шинэ уран бүтээл туурвиснаа дуучид тайлагнав. Энэ үеэр соёлын тэргүүний ажилтан Э.Оюумааг түр хүлээлгэлээ.

-Эмэгтэйчүүдийн баяраар зохион байгуулах тоглолтын талаар товч мэдээлэл өгнө үү?

-. Тоглолтын бэлтгэл ажил бараг дууссан.

-Уран бүтээлчид тоглолтоосоо 1-2 хоногийн өмнө хэвлэлийн хурал хийдэг. Гэтэл та гурав долоо хоногийн өмнө хийлээ. Яагаад?

-Гол шалтгаан нь шинэ уран бүтээлтэй холбоотой. Тодруулбал,  болов уу. Клипийг ардын ёс заншил, уламжлалт зан заншлыг орчин үеийн этник хэлбэрт оруулсан. Сонсогчид клип үзээд дүгнэлтээ хийнэ биз. Өнөөдрөөс /өнгөрсөн баасан гараг/ шинэ клипээ цацаж байгаа учраас сонсогчдодоо мэдээлэл хүргэе гэж зорьсон юм.

-Таны хувьд сүүлийн хэдэн жил чимээгүй байлаа?

-Гурвуулаа л хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. учир нь бүгд ээж болж, гэр бүлдээ анхаарал хандуулсан юм. Нэг ёсондоо ээжийн, гэргийн үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Одооноос эргээд уран бүтээлдээ орж байна. Цаашид зөвхөн энэ хоёртойгоо хамтраад байхгүй. Бие даасан уран бүтээл дээрээ ажиллана.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.