2024 оны 04 сарын 18
Чөлөөт цаг
“Би нар” киноны гол дүрд жүжигчин “Өөскө”-гийн хүү тогложээ
“ТВ коктейл” хамтлагийн жүжигчин “Өөскө” буюу А.Өнөржаргалыг Монголчууд тайз дэлгэцийн олон  сайхан дүрээр нь дотно танина. “Намрын синдром” “Би чамд хайртай” “Содура” зэрэг олон дэлгэцийн бүтээлийг дүрээрээ амилуулсан жүжигчин маань хамгийн сүүлд “Гэрлэн дохио” цувралаас хойш нам гүм байсан. Тэгвэл тэрбээр дэлгэцийн дүр бүтээх ажилд бус кино продюсерийн ажилд шамдаад завгүй явжээ. Тодруулбал найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны ерөнхий продюсер ажиллаж уран бүтээлээ нээхэд бэлэн болгоод байгаа юм байна. Гэр бүлийн гэх тодотголтой энэхүү уран бүтээл нь 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хороондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон уран бүтээл бөгөөд гурван бүлгээс бүтсэн байна. Мөн киноны гол дүрийг “Өөскө”-гийн хүү Ө.Итгэлт бүтээсэн бөгөөд энэ нь түүний урлагийн карьерийн эхлэл, анхны бүтээсэн дүр болж байгаа ажээ. Бүх насныхан үзэхэд тохиромжтой “Би нар” гэр бүлийн кино 2019 оны 04-р сарын 05-ны өдөр нээлтээ хийх юм байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.