2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
2020 оны Токиогийн Олимпыг тохиолдуулан соёлын наадам зохион байгуулна

2020 оны Олимп, Паралимпын наадмыг Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ирэх онд соёл, урлагийн наадмыг зургаан сарын турш зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Япон соёлыг дэлхий дахинд танилцуулах “Токио 2020 Ниппон наадам”-ыг улс даяар ирэх оны дөрөвдүгээр сараас есдүгээр сард зохион байгуулна” гэж Олимпын наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт мэдээлжээ.

Энэхүү арга хэмжээний бас нэгэн зорилго нь 2011 онд газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Тококү бүс нутгийн сэргээн босголтыг дэмжих зорилготой юм. Дөрөвдүгээр сард Токио хотноо болох арга хэмжээнд Кабүки жүжигчин Ичикава Ибизо болон дуурийн дуучин Пласидо Доминго нар оролцох ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.