2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
“Facebook” 1.5 сая хэрэглэгчийнхээ цахим шуудангийн мэдээллийг санамсаргүйгээр олж авснаа мэдэгджээ

 “Facebook” компани 1.5 сая хэрэглэгчийнхээ цахим шуудангийн мэдээллийг санамсаргүйгээр олж авснаа хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай “Axios” цахим хуудас мэдээлэв.

Дээр дурдагдсан мэдээлэл нь 2016 оны 5 дугаар сараас хойш санаандгүй байдлаар цугларсан байх боломжтойг “Facebook” компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Шинэ хаяг нээх үед цахим шуудангийн харилцаа холбооны мэдээлэл санамсаргүй байдлаар дамжуулагддагийг тус компанийн ажилтан илрүүлсэн байна. Эдгээр мэдээллийг хэнд ч дамжуулаагүй бөгөөд устгаж байгаа талаар мөн мэдээлжээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.