2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“5G” сүлжээ байгуулахад Хятадын компанитай хамтрах нь аюултай гэдгийг анхааруулна

Гар утасны тав дахь үеийн сүлжээ /5G/ байгуулах зорилгоор Их Британийн харилцаа холбооны системд нэвтрэх эрхийг “Huawei” компанид олгох нь аюултай гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд анхааруулах гэж байгаа тухай “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Помпео Их Британийн Ерөнхий сайдтай тавдугаар сарын 8-нд Лондон хотод биечлэн уулзахдаа, улсынх нь иргэдэд тус компанийн зүгээс одоо учирч буй аюул заналын талаар ярих аж. Тагнуулын төв газрын дарга байсан тэрбээр мөн “Huawei” компанид ийм зөвшөөрөл олгох нь АНУ болон Их Британийн технологийн түншлэлд үл итгэлцлийг бий болгож болзошгүй гэдгийг хэлнэ гэж “The Daily Telegraph” сонинд АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалын мэдээллээс иш татан бичсэн байна.

Үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулж болзошгүй гэж АНУ анхааруулсан боловч Тереза Мэй Их Британид “5G” сүлжээ байгуулахад “Huawei” компанийг оролцуулахыг зөвшөөрсөн тухай “The Daily Telegraph” сонин дөрөвдүгээр сарын 24-нд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Мэйн удирдлага дор хуралдаж, улсынхаа харилцаа холбооны системд тодорхой хязгаартайгаар нэвтрэхийг “Huawei” компанид зөвшөөрөх шийдвэр гаргасан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.