2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Алдартай компаниудын нэр ямар утгатай вэ?

Өдөр тутмын амьдралд тааралдах брэндүүд, компаниудыг "Яагаад ийм нэртэй болсон юм бол?" гэж бодож байсан л биз дээ. Ихэнх алдартай компаниудын нэр гүн гүнзгий, үйл ажиллагаатай нь нарийн холбоо бүхий утгыг илэрхийлдэг бол заримынх нь нэр санаандгүй байдлаар, тэр ч байтугай үг үсгийн алдаанаас болж үүссэн байдаг. Ингээд дэлхийн хэмжээний 14 том компаний нэрний утгыг тайлбарлаж өгье.

1"Amazon"

Анхандаа Жефф Безос шинэ онлайн номын дэлгүүрээ "Cadabra" гэж нэрлэхийг хүсэж байжээ. Гэвч компанийнх нь өмгөөлөгч тус нэрийг яг л “Cadaver” буюу “Хүүр” гэх үгтэй адилхан сонсогдож байгааг хэлснээр түүний шийдвэр өөрчлөгдсөн гэдэг. Улмаар Жефф эхнэртэйгээ ярилцаад өөрийн онлайн сайтаа "Relentless.com" хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь яваандаа хэзээ ч ширгэшгүй дэлхийн хамгийн том мөрнийг бэлгэдсэн "Амазон" болон хувирсан ажээ.

"Amazon"

2"Cadillac"

Энэхүү тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч нь 1902 оноос эхлэн "Ford" болон "Oldsmobile" компанийн элементүүдийг нэгтгэж чадсанаараа олонд танигдсан юм. Тус компанийг 1701 онд Детройт хотыг үүсгэн байгуулсан Францын судлаач Антуан Ломе де ла Мот Кадиллакийн нэрээр нэрлэж байжээ.

"Cadillac"

3"Gatorade"

1965 оны зун Флоридагийн их сургуулийн хөл бөмбөгийн багийн туслах Гаторс нь эрдэмтэн судлаачдаас тоглогчид яагаад халуунаас болж өвдөж байгааг асууж байжээ. Улмаар тэд судалгаа хийж, тоглогчдыг хөлрөх үед шингэнийг нь нөхөх ундааг гаргаж авч түүнийгээ "Гаторэйд" хэмээн нэрлэсэн гэдэг.

"Gatorade"

4"Google"

Компаний үндэслэгч Ларри Пэйж анх асар том хайлтын системийг үүсгэхээр Стэнфордын их сургуульд хурал зохион байгуулж байжээ. Тус хурал дээр нэг хүн сайтынхаа нэрийг “googolplex” буюу тодорхойлж болох хамгийн том цифрийн нэрээр нэрлэхийг санал болгосон ба тэд түүнийг нь богиносгон "googol" болгохоор тогтжээ. Гэтэл Ларри Пэйж сайтынхаа домэйн нэрийг авахдаа “google” гэж буруу бичээд алдаа гаргасан байна. Гэсэн хэдий ч түүний алдаа бусад хүмүүст таалагдаж тэрхүү нэрээ баталгаажуулсан гэдэг. 

"Google"

5"Kodak"

Жорж Ийстмэн нь К үсгийг хүчтэй, чанга сонсогддог хэмээн үзэж байсан учир камерын анхдагч өөрийн брэндээ "Кодак" гэж нэрлэж байжээ.

"Kodak"

6"LEGO"

Хүүхдийн тоглоомын брэнд "Лего"-г 1932 онд мужаан Кирк Кристиансен (Kirk Kristiansen) үүсгэн байгуулж байжээ. "Лего" хэмээх үг нь “leg godt” буюу “сайхан тоглох” гэсэн утгатай Дани үгийн товчлол юм.

"LEGO"

7"Nintendo"

Алдартай видео тоглоомын үйлдвэрлэгчийн нэр ямар утгатай болох талаар фенүүд нь маргадаг хэдий ч ихэнх нь "Тэнгэрт найд" гэсэн утгатай Япон хэлцээс гаралтай гэдэг дээр санал нийлдэг байна.

"Nintendo"

8"Pepsi"

Зохион бүтээгч Калеб Брэдхам 1893 онд ус, элсэн чихэр, нимбэгийн тос, самар гэх мэт олон зүйлийн хольцтой ундаагаа гаргаж, түүнийгээ “Брэд-ийн ундаа” хэмээн нэрлэж байжээ. Харин түүнээс 5 жилийн дараа тус нэрээ "Pepsi-Cola" болгон сольсон юм. Тухайн үед Калеб өөрийн ундаагаа хоолны шингэц сайжруулах процесс буюу "диспепси"-ийн нөлөө үзүүлдэг гэж сурталчилж байсан учир брэндийнхээ нэрийг "Pepsi" болгож өөрчилсөн аж.

"Pepsi"

9"Reebok"

Английн ах дүү Жое Фостер, Жефф Фостер нар 1958 онд өөрсдийн шинэ спорт хувцасны компаниа нээж байжээ. Дараа нь Жое Фостер Өмнөд Африкийн толь бичгээс гөрөөсний нэг төрлийг нэрлэдэг “rhebok” гэх үгийг олж харснаар "reebok" брэндийн нэр үүссэн түүхтэй юм.

"Reebok"

10"Rolex"

Гоёмсог, чамин бугуйн цаг үйлдвэрлэгч Rolex-ийн зохион бүтээгч Ханс Вилсдорф (Hans Wilsdorf) нь анх хэлэхэд хялбар, олон хэл дээр хөрвөж болохуйц, цаган дээр гоёмсог харагдах нэр өгөхийг хүсэж байжээ. Улмаар тэрбээр 1908 онд өөрийн брэндээ "Rolex" гэж нэрлэсэн юм.

"Rolex"

11"Samsung"

"Samsung"-ийн үүсгэн байгуулагч И Бюн Чул нь компаниа тэнгэрийн од мэт урт удаан хугацаанд оршин тогтнохыг бэлгэдэж Солонгосоор “Гурван од” гэсэн утгатай "Samsung" хэмээх нэрийг өгч байжээ.

"Samsung"

12"Starbucks"

Компанийн үүсгэн байгуулагчид ямар нэр өгөхөө хэлэлцэж байх үед, хэн нэгэн нь ойролцоох уул уурхайн хот болох "Starbo"-г газрын зураг дээр зааж байжээ. Энэ нь тэднийг Херман Мелвиллийн ном болох "Моби Дик" дээр гардаг "Starbucks"-ийн талаар бодоход хүргэж, улмаар тус нэрийг өгөхөөр шийдсэн гэдэг.

"Starbucks"

13"Volkswagen"

1937 онд Германд үүсгэн байгуулагдсан "Вольксваген" бол хямд төсөр, унахад эвтэйхэн машин бүтээх зорилготой Гитлерийн төсөл байжээ. Харин нэр нь "Ардын унаа” гэх утгатай юм.

"Volkswagen"

14"Volvo"

"Волво"-гийн үүсгэн байгуулагч анх бөмбөг үйлдвэрлэдэг компанитай болохыг хүсэж байжээ. Тиймдээ ч нэр нь “өнхрөх” гэсэн утгатай "volvere" гэх Латин үгнээс гаралтай аж.

"Volvo"
 
Эх сурвалж: Caak.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.