2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Монгол орны нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртжээ

Монгол орны нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэйгээр газрын доройтолд оржээ. Тэр дундаа хамгийн их цөлжсөн аймаг нь Говьсүмбэр. Нийт нутгийнх нь 62,8 хувь нь цөлжсөн байна.

Мөн Дорнод аймгийн 43.5 хувь, Сүхбаатар аймгийн 31.1 хувь, Дундговь аймгийн 27.9 хувь, Өмнөговь аймгийн 17.5 хувь цөлжжээ. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байна.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.